өдөр
шөнө
×

БАНК ХООРОНДЫН ИХ ДҮНТЭЙ ГҮЙЛГЭЭНИЙ СИСТЕМИЙН II ҮЕИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Монголбанк, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Төлбөрийн системийн шинэчлэл" төслийн "RTGS- /БАНКНЫ СҮЛЖЭЭ/ системийн 2 дугаар үеийн шинэчлэл" дэд төслийг амжилттай хэрэгжүүлсэнээр банк хоорондын их гүйлгээний RTGS- /БАНКНЫ СҮЛЖЭЭ/ систем 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр системийн 2 дугаар хувилбарт бүрэн шилжлээ.

Уг систем шинэчлэгдсэнээр банк хоорондын их дүнтэй гүйлгээнд дараах давуу талууд бий боллоо. Үүнд:

  • Техник тоног төхөөрөмж талаасаа илүү нөөц сервертэй болсноор системийн тасралтгүй ажиллагаа болон найдвартай байдал нэмэгдэнэ.
  • Гүйлгээг дамжуулах хурд, өдөрт дамжуулах гүйлгээний тоо, чадамж өмнөхөөсөө 3 дахин илүү болсон.
  • Системийн програм хангамж шинэчлэгдсэнээр банк хоорондын их дүнтэй гүйлгээг зохицуулахад илүү хялбар болсон.
  • Системийн мессежийн бүтэц ISO20022 стандарт, олон улсад мөрдөгддөг IBAN дансны дугаарлалтад шилжсэн зэрэг юм.

Монгол улс анх 2009 онд банк хоорондын их дүнтэй гүйлгээний системд бодит цагийн горимоор ажиллах RTGS буюу банкны системийг нэвтрүүлсэнээр банк хоорондын их дүнтэй гүйлгээг нэг бүрчлэн бодит цагийн горимоор гүйцэтгэж байв. Харин 2018 онд тус системийг 2 дугаар хувилбарт амжилттай шилжүүлснээр банк хоорондын төлбөр тооцооны системийг хөгжүүлэхэд томоохон алхам болоод байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top