өдөр
шөнө
×

УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2018 БИЗНЕС УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар - Хөрөнгө оруулалт 2018” бизнес чуулга уулзалт  эхэллээ.

Чуулга уулзалтын зорилго нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Түүнчлэн “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2018” бизнес чуулга уулзалтаар төр хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн стратеги, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, худалдан авалт, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг асуудлыг хэлэлцэх юм.  Гадаад, дотоодын  төсөв, хөрөнгө оруулалтаар хийгдэх  бүтээн байгуулалтын ажлаа  нийслэлээс ил тод  зарлаж,   аж ахуйн нэгж, бизнесийнхэнд тендерээр зарлах ажлуудаа танилцуулна.

Уулзалтад УИХ болон Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө  оруулагчид оролцож байна.

 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.165.6)
    Ккк. Хуралд хэдэн төгрөг зарсан болоо
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.165.6)
    Улаанбаатар танхим нь хаана байдаг, хэн зохион байгуулж байгаа нь мэдэгдэхгүй нууцлаж. Хотын захиргааны Энхбаяр гэх нөхөр нь ажилдаа ирэхгүй, утсаа салгаж зугтсаар, бүлэглэлийн хэдэн нөхөд л хуралдаж байх шиг дээ.
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.165.6)
    “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2018” бизнес чуулга цөөн хэдэн хүмүүсийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаас хархад үр дүн муутай нэр төдий зүйл болж байна. Иргэд, хувиараа үйл ажиллагаа эрхэлдэг улсууд энэ удаагийн чуулганд үгээ хэлэх эрхгүй хаалттай зохион байгуулагдаж байна.
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
Top