×

Сургуульд элсэх зургаан настнуудын бүртгэл ирэх Даваа гарагт эхэлнэ

2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн зургаан настай хүүхдийг Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсүүлэх бүртгэл 2019 оны тавдугаар сарын 13-ны Даваа гарагт эхлэнэ.

Сургуульд элсүүлэх бүртгэл тавдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжлэх юм.

Бүрдүүлэх материал:

-Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувилбар болон хуулбар

-Эцэг эх болон асран хамгаалагчийн үнэмлэх хуулбарын хамт

-Хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг

-Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.

-Шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ.

Хамтран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй. Энэ хичээлийн жилд 38,232 сурагч нэгдүгээр ангид элсэн орох аж. Элсэлтийн явцын мэдээг 2019 оны тавдугаар сарын 17, 24-нд гаргаж мэдээлэх юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top