×

Есөн давхраас унах гэж байсан зургаан настай охиныг аварчээ

Эцэг, эхчүүд бага насны хүүхдүүдээ харах хүн байхгүй гэж гэрт нь цоожлоод үлдээдэг. Хүүхэд ганцаараа байхдаа юу эсийг ч сонирхон хийж үзэх хүсэлдээ автагдан, болгоомжгүй үйлдэл гаргасаар байдаг. Тэгвэл өчигдөр буюу тавдугаар сарын 9-ний өдөр 20:20 цагт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, угсармал есөн давхар байрны есдүгээр давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байсныг оршин суугчид харжээ.

Оршин суугчид Нийслэлийн онцгой байдлын газарт дуудлага өгснөөр алба хаагчид шуурхай ажиллаж цонхны тавцан дээрх зургаан настай охиныг эсэн мэнд буулгаж чадсан байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top