×

Дэлхийн мисс ээжүүдийн шилдэг 6-д Монголын мисс шалгарав

Дэлхийн үзэсгэлэнт ээжүүдийн дунд явагддаг "Mrs World" тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 04-ний өдрүүдэд болж өнгөрлөө. 

Тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 40 гоо бүсгүй оролцож, Вьетнамын миссис Женнифер Ли тэргүүлж, дэлхийн хамгийн гоо гэрлэсэн эмэгтэйн титмийг зүүлээ. Хоёрдугаар байрт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, гуравдугаар байрт Малайзын бүсгүйчүүд оржээ.

Монгол Улсыг төлөөлж оролцсон "Mrs Mongolia World" шалгаруулалтын үндэсний ялагч А.Дэлгэрцэцэг шилдэг зургаад багтлаа. Дөрвөн хүүхдийн ээж тэрбээр "Алдарт эх" одонтой. Шилдэг зургаад мөн АНУ, Украины гоо бүсгүйчүүд багтсан бол шилдэг 12-т Бельги, Англи, Израиль, Швед зэрэг орны үзэсгэлэнт эхнэрүүд шалгарчээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top