×

Ц.Бат-Энх Орхон аймгийн Эрүүл мэндийн төвд 2 автомашин бэлэглэлээ

Тавдугаар сарын 12-ны өдөр Орхон аймагт “Энх Эрдэнэтийн хурд-2019” нэртэй хурдан их нас, дааганы уралдааныг зохион байгуулахаар бэлтгэл ажлууд хангагдсан ч Орхон аймгийн морин спорт уяачдын холбооныхоноос үүдэлтэйгээр уралдаан цуцлагдсан байна. Тиймээс “Энх Эрдэнэтийн хурд-2019” хурдан их нас, дааганы уралдааны бай шагналыг хариуцан бэлтгэл ажлыг хангасан МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх бай шагналуудаа бүгдийг нь Орхон аймгийн ард түмний хэрэгцээнд хандивлажээ. 

Тодруулбал Орхон аймгийн Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төв, Жаргалант сумын Эрүүл мэндийн төвүүдэд тус бүр нэг автомашиныг хүлээлгэн өгсөн байна. Эмнэлэгийн удирдлагууд энэхүү автомашиныг алсын дуудлага,түргэн тусламж, мэс заслын багийг багаж хэрэгсэлтэй нь авч явах зориулалтаар ашиглах гэнэ.

Дөрвөн мотоциклыг төрийн албаны хамгийн анхан шатны нэгж болох хөдөө сумдад үүрэг гүйцэтгэдэг багуудад хандивласан  байна. Баян-Өндөр сумын малчин баг, Жаргалант сумын 3 багийн ажлын албадууд тус бүр нэг мотоциклтой болж төрийн ажлыг түргэн шуурхай,хэрэгцээт газар нь хурдан хүрч ажиллах нөхцөл бүрджээ. 

Эх сурвалж: http://www.sonin.mn/

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top