өдөр
шөнө
×

Монголын “The Hu” хамтлагийн дуу "Billboard" жагсаалтад багтжээ

Метал рок чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Монголын “The Hu” хамтлагийн “Wolf Totem” дуу "Billboard Chart"-ийн  “Hot Rock Songs” жагсаалтад анх удаа багтжээ. Энэхүү дуу нь "Billboard Chart"-ийн  22 дугаар байрт жагссан байна. Үүгээр зогсохгүй “Hard Rock Digital Song” төрлийн “Sales” буюу хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг тэргүүлжээ.

Монгол үндэсний хөгжмийг орчин үеийн рок жанртай хослуулсан “Хүннү рок” урсгалаар дуулдаг уг хамтлаг нь 2016 онд байгуулагдсан бөгөөд одоогоор “Yuve Yuve Yu”, “Wolf Totem” гэсэн хоёр дуутай. Хамтлагийн продюсер нь МУГЖ, дуучин Б.Дашдондог юм. Дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар энэ дууны борлуулалт долоо хоногийн дотор 1,056 хувь өсөж, 6,000 орчим удаа татагдсан байна. Харин “Yuve Yuve Yu” дуу нь 929 хувийн өсөлт, 3,000 ширхэг борлуулалттайгаар бас хамгийн их борлуулалттай дууны жагсаалтын долдугаарт оржээ. "Youtube" суваг дээр“Yuve Yuve Yu” дуу нь 14 сая гаруй үзэлттэй байгаа бол "Wolf Totem" дуунь найман сая гаруй үзэлттэй байна.

“The Hu” хамтлаг одоогоор “Gereg” нэртэй анхны цомгоо гаргахаар АНУ-ын “Eleven Seven Records” студитай хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: www.billboard.com

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top