өдөр
шөнө
×

Десант "Монтареп" хамтлагийн продюсер болов

Монголын хип хоп урлагийн томоохон төлөөлөл болох “МОНТАРЭП” хамтлаг өөд болсон найз, хамтлагийн гишүүн Майнаа буюу МAYONE-ы дурсгалд зориулан шинэ дуугаа дүрсжүүлэн олны хүртээл болгоод байна. Энэхүү дуугаа хамтлагийн хөгжмийн продюсераар ажиллаж буй реппер, продюсер Десанттай хамтран гаргажээ. Тус хамтлаг энэ жил 21 жилийнхээ хүрээнд шинэ дуунаас бүрдсэн цомгоо гаргаж, цомгийн баяр, ойн тоглолтоо энэ хавар хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Ингээд тус  хамтлагийн хамгийн сүүлд гаргасан “MAYONE” дууг хүлээн авна уу.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top