өдөр
шөнө
×

Анхны Ерөнхийлөгчийн зээ хүү хар тамхины хэргээр шийтгүүлжээ

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын зээ хүү Б нь Ц гэгчтэй хамт хар тамхины хэргээр 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ялаар шийтгүүлжээ.

Б, Ц нар давж заалдаж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр тэдэнд холбогдох хэргийг хэлэлцсэн байна. Нийслэлийн шүүхийнхэн анхны Ерөнхийлөгчийн зээ хүү Б-гийн ялыг нэг жил болгон бууруулж, хамт хэрэгт холбогдсон Ц-гийн ялыг хэвээр үлдээжээ.

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газар 2019 он гарсаар 130 холбогдогчтой 67 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.  Тэд “…Гэмт хэрэгт холбогдогчдын 80 гаруй хувь нь 18-35 насны залуучууд байна” гэж мэдээлж байсан.

Олны танил дуучид, жүжигчдийн дунд хар тамхины хэрэглээ ихэссэн гэх мэдээлэл сүүлийн жилүүдэд улам газар авсаар байна. Өнгөрсөн оны тавдугаар сард сард “Ice Top” хамтлагийн дуучин Коби, Эгшиглэн нар хар тамхины хэрэгт холбогдож, шалгагдаж байлаа. “UBIKE” төслийг хэрэгжүүлэгч, “Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням тэргүүтэй гурван хүнийг өнгөрөгч гуравдугаар сарын 13-нд Хүүхдийн 100 дугаар дэлгүүр орчимд автомашин дотроо мансууря байх үед нь баривчилжээ. Цагдаагийн албан хаагчид тэдний машинаас хар тамхи олсон бөгөөд үзлэгийн үеэр халааснаас нь 5 гр орчим мансууруулах төрлийн бодис илэрсэн байна. Мөн залуу уран бүтээлч Don Dior буюу Д.Мөнхтулга хар тамхины хэргээр шалгагдаж, шүүхээс Д.Мөнхулгад нэг жилийн хорих ял авч, тэнсэн харгалзахаар шийдвэрлүүлжээ.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top