×

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт зуны хуваарьт шилжлээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ. Уг өөрчлөлтөөр өнөөдөр /2019.04.15/-өөс дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжинэ. Дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн.

Зуны бүсчлэлд шилжсэнээр дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлдэг. Өвлийн улирал буюу аравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан байна. Тухайлбал, өвлийн бүсчлэлд таван шараас Саппорогийн уулзвар хүртэл дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй бол зуны хуваарьт шилжихээр энэ замд дугаарын хязгаарлалт үйлчилж эхлэх ажээ. Тогтоолын дагуу аравдугаар сарын 15-наас эргээд өвлийн хуваарьт шилжинэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Эрчүүдээсээ дутахгүй улс төрч Өчигдөр 11 цаг 32 минутад
Пүрэв гаригт 10.00 цагт ажил эхэлнэ Өчигдөр 09 цаг 29 минутад
Top