×

АН албан ёсоор бүлэггүй болов

УИХ дахь Ардчилсан намын албан ёсоор намын бүлэггүй болсныг өнөөдөр /2019.04.11/ УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны эхэнд танилцууллаа. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар намын бүлэг, намаасаа гарах хүсэлт өгснөөр намын удирдлага нь шийдвэрийг нь хүлээж авсан. Гэвч Ардчилсан намын удирдлагуудын зүгээс УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шууд явуулсан бол Л.Болдыг намын дунд шатны байгууллагынх нь шийдвэрээр чөлөөлөх эсэхийг эцэслэх байсан бол Мягмар гаригт Ардчилсан намын бүлэг хуралдаж, албан ёсоор бүлэггүй болж байгаагаа УИХ-ын даргад хүргүүлжээ. 

Хуулийн дагуу нам бүлэггүй болох асуудлыг УИХ-ын дарга чуулганы хуралдаан дээр танилцуулах ёстой. Тиймээс ийнхүү өнөөдрөөс эхлэн АН бүлэггүй болж, зөвлөлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж эхлэжээ. Ийн МАН-ын өнөөдрөөс эхлэн сөрөг хүчингүйгээр ирэх 2020 оны сонгууль хүртэл улс төрөө хийх боломжтой болоод байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Эрчүүдээсээ дутахгүй улс төрч Өчигдөр 11 цаг 32 минутад
Пүрэв гаригт 10.00 цагт ажил эхэлнэ Өчигдөр 09 цаг 29 минутад
Top