×

Казакстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев огцорлоо

Казакстан улсыг 28 жилийн турш удирдсан, тус улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев /2019.03.19/ ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлалаа. Тэрбээр өнөөдөр /2019.03.20/ Ерөнхийлөгчийн суудлаа хүлээлгэн өгөх юм. 

Түүний Засгийн газар 1990 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдөр байгуулагдсан бөгөөд тэрбээр тав дахь удаагаа улиран сонгогдоод байсан юм. 78 настай Назарбаев албан тушаалаасаа буух болсон шалтгаанаа хэлээгүй ч үүрэгт ажлаа албан ёсоор хүлээлгэн өгснийхөө дараа Улсын аюулгүйн зөвлөлийг толгойлон ажиллана гэдгээ хэлжээ. Дараагийн Ерөнхийлөгчийг сонготол Дээд танхимын дарга Касым Жонат Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэх ажээ.

Нурсултан Назарбаев нь Засгийн газрын гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, эдийн засгийн дэмжих, ард иргэдийн амьжиргааг сайжруулах дорвитой арга хэмжээ аваагүй, зөвхөн эрчим хүчний салбараас хэт хамааралтай ажиллаж байна гэх шалтгаанаар Ерөнхий сайд Бакытжан Сагинтаевын удирдсан Засгийн газрыг хоёрдугаар сарын 21-нд тараасан бөгөөд ийнхүү сарын дараа өөрөө огцорч байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Эрчүүдээсээ дутахгүй улс төрч Өчигдөр 11 цаг 32 минутад
Пүрэв гаригт 10.00 цагт ажил эхэлнэ Өчигдөр 09 цаг 29 минутад
Top