×

Хойд эцэгтээ зодуулсан хүү ГССҮТ-д хүнд байдалтай хэвтэн эмчлүүлж байна

Баянгол дүүрэгт энэ сарын 11-нд дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон жигшүүрт хэрэг гарчээ.  Хүү одоогоор ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь сайнгүй байгаа аж.

Тодруулбал, хойд эцэг болох Т эхийг нь хөдөө явсан хойгуур орондоо шээлээ гэх шалтгаанаар модон хусуураар хүүгийн нүүр, биеийг хөх эрээн болтол зоджээ. Ээж нь гуравдугаар сарын 13-нд  хөдөөнөөс ирснээр уг хэрэг ил болсон байна.

Хүүгийн хойд эцэг гурав хоног цагдан хоригдож байгаад батлан даалтад гарчээ. Тэрбээр эрхэлсэн тодорхой ажилгүй, 27 настай Т гэгч юм. Хүүгийн ээж энэ харгислалын талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан төдийгүй хүүхдийн 108 утсанд хүчирхийллийн талаар дуудлага мэдээлэл өгсөн байдаг. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Дээрх асуудлаар бид ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаанаас тодруулахад “Энэ хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Хүүг зодсон хойд эцэгт Эрүүгийн хуулийн 11-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна. Оногдуулах хариуцлагын хувьд найман жил хорих ял шийтгэнэ гэж хуульд заасан. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж буй болохоор хүндрүүлэх нөхцөлтэйгөөр хэргийг шийддэг” гэж ярилаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Эрчүүдээсээ дутахгүй улс төрч Өчигдөр 11 цаг 32 минутад
Пүрэв гаригт 10.00 цагт ажил эхэлнэ Өчигдөр 09 цаг 29 минутад
Top