×

“Facebook”-ийн үйл ажиллагаа доголджээ

“Facebook” компанийн үйл ажиллагаанд урьд өмнө тохиож байгаагүй ноцтой доголдол үүсэж, дэлхий даяарх хэрэглэгчид уг нийгмийн сүлжээг ашиглах боломжгүй болсон байна.

Ийм тохиолдол хамгийн сүүлд 2008 онд гарч байсан юм. Тухайн үед “Facebook” 150 сая гаруй хэрэглэгчтай байсан бол өнөөдөр тус нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн тоо 2.3 тэрбумд хүрсэн билээ.

“Facebook”-ийн гол бүрэлдэхүүн болох зурвас илгээх хоёр хавсралт болон “Instagram”-д уг доголдол мөн илэрсэн байна.

Эдгээрийн үйл ажиллагаа доголдсон шалтгааны талаар олон нийтэд хараахан мэдээлээгүй байна.

Манай хавсралтуудад нэвтрэхэд хүндрэл учирч байгаа талаар мэдээлэл ирсэн. Бид асуудлыг аль болох түргэн хугацаанд зохицуулахаар ажиллаж байна. Энэ доголдол нь "DDoS" халдлагатай холбоогүй.

“Манай хавсралтуудад нэвтрэхэд хүндрэл учирч байгаа талаар мэдээлэл ирсэн. Бид асуудлыг аль болох түргэн хугацаанд зохицуулахаар ажиллаж байна. Энэ доголдол нь "DDoS" халдлагатай холбоогүй” гэж “Facebook” компанийн мэдэгдэлд тэмдэглэжээ. 

Хавсралтуудын үйл ажиллагаа орон нутгийн цагаар лхагва гарагийн 16 цагийн орчмоос доголдож эхэлсэн байна.

“Facebook” болон “Instagram” хэрэглэгчдийн хувьд мэдээллээ шинэчлэх болон зураг, нийтлэл оруулах боломжгүй болсон байна. Үүний зэрэгцээ “Facebook Messenger”-ийн компьютерийн хувилбар ажиллахгүй байгаа хэдий ч гар утасны хувилбараас зурвас хэвийн илгээж байгаа ажээ. “WhatsApp” зэрэг “Facebook”-ийн бусад зурвас илгээх зориулалт бүхий хавсралтад ч мөн ижил доголдол үүсжээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Эрчүүдээсээ дутахгүй улс төрч Өчигдөр 11 цаг 32 минутад
Пүрэв гаригт 10.00 цагт ажил эхэлнэ Өчигдөр 09 цаг 29 минутад
Top