×

Дархан-Уул аймагт “Авто кросс”-ын уралдаан болно

УИХ-ын гишүүн М.Чимидцэрэн агсны нэрэмжит “авто кросс” уралдаан цэргийн баярын өмнөх өдөр буюу энэ сарын 17-ны ням гаригт болох юм байна. Дархан-Уул аймагт, тэр дундаа жил бүрийн гуравдугаар сард тогтмол зохиогдож хэвшсэн “Чингис мастер кросс” авто уралдааныг үзэгчид төдийгүй тамирчид өөрсдөө тэсэн ядан хүлээдэг.

Учир нь уралдааны зам үзэгчдэд өрсөлдөөнийг бүрэн харах боломж олгохоос гадна тамирчдын хувьд огцом өгсүүр, огцом уруу, гүн жалга руу харайж орох, гүн жалгаас дүүлж гарах гэхчлэн техникийн хурд, хүч, тамирчдын ур чадварын өрсөлдөөнөөс гадна шоу үзүүлбэр ихтэй байдгаараа бусад кроссоос онцлогтой байдаг аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Эрчүүдээсээ дутахгүй улс төрч Өчигдөр 11 цаг 32 минутад
Пүрэв гаригт 10.00 цагт ажил эхэлнэ Өчигдөр 09 цаг 29 минутад
Top