×

“UB comedy”-ийн залуус хоёр тусдаа хамтлаг байгуулна

Монгол улсад хошин урлагийн нэгэн төрөл “Stand up comedy”-г хөгжүүлж яваа “UB comedy” клубын залуус хоёр хуваагдлаа. Тус клубыг үүсгэн байгуулсан Б.Батбилэг, Б.Идэр-Од, У.Содхүү, Н.Амаржин, Оля, Золоо, шар Төөгөө, Бээгий нар нь “UB comedy”-д үлдсэн бол Амараа, Хантүмэн, хар Төөгөө нар “Comedy Lab” шинэ клубыг үүсгэж байгаа гэв.

Тэднийг яагаад ийн өрх тусгаарлах болсон талаар олон асуулт байгаа ч үүсгэн байгуулагчдын нэг Б.Батбилэг нь “Гэрээт гишүүд гэрээгээ цуцлан гарч байгаа ч клубын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Талцаж муудалцсан асуудал байхгүй. Тэд клубынхээ тайзнаа эргэн гарах боломж үргэлж нээлттэй байна” хэмээн мэдээлжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Эрчүүдээсээ дутахгүй улс төрч Өчигдөр 11 цаг 32 минутад
Пүрэв гаригт 10.00 цагт ажил эхэлнэ Өчигдөр 09 цаг 29 минутад
Top