×

Н.Оюундарь, Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, М.Оюунчимэг, Х.Болорчулуун нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж магадгүй

Хаврын чуулганаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокуророос УИХ-д хүргүүлж, хэлэлцүүлнэ гэх мэдээлэл гарлаа. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хувьд нэр бүхий аж, ахуй нэгжид ЖДҮХС-гаас зээл авахад нь туслалцаа үзүүлсэн. Үүнийхээ хариуд зээлийнхээ 120 сая төгрөгийг бэлэглэлийн гэрээгээр нөхрийнхөө дансаар дамжуулан авсан гэх мэдээллийг УИХ-ын зарим гишүүд ярьсан. 

Н.Оюундарь гишүүний хүү С.Бат-Ерөөл Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй эрхлэх төслөөр “Ред Стар клуб” ХХК-иараа зээл авсан. Гэсэн ч гишүүн 2017 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хүүгийнхээ хэмээн тайлбарлаж буй "Рэд стар клуб" ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг болохоо мэдүүлсэн. Гэхдээ Н.Оюундарь гишүүнийг ЖДҮХС-аас зээлсэн мөнгөө ББСБ-аар дамжуулан угаасан байж болзошгүй юм. С.Бат-Ерөөл 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр зээлээ эргүүлэн төлсөн байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод Гурил” компанидаа ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээл авсан.

Ж.Энхбаяр гишүүн хувьдаа үхрийн аж, ахуйтай. Түүнийг эрхлэх ажлын хүрээнд ЖДҮХС-аас зээл авсан ч зээлсэн мөнгөө мөн ББСБ-аар дамжуулан өндөр хүүтэйгээр хүүлсэн байх магадлалтай. 

Харин Х.Нямбаатар гишүүн ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий ААН-д зээл аваагүй ч хоёр ч зээл дээр өөрийн нэр дээрх хөрөнгийг барьцаалсан гэх баримт сөхөгдсөн. 

Улсын ерөнхий прокуророос дээрх таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлж, хэлэлцүүлсэн ч хүлээж аваагүй. Прокуророос тэднийг хэргийн мөрдөн байцаалтад саад учруулж буй талаар мэдээлж байсан. Тэгвэл хаврын чуулганаар таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Эрчүүдээсээ дутахгүй улс төрч Өчигдөр 11 цаг 32 минутад
Пүрэв гаригт 10.00 цагт ажил эхэлнэ Өчигдөр 09 цаг 29 минутад
Top