×

“Салхитын мөнгөний орд”-ын хэрэгт холбогдсон гэх таван шүүгчийн нэр ил боллоо

Өнгөрсөн хоёрдугаар сарын 22-23-нд шилжих шөнө ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангид хоригдох хугацаа дуусахаас өмнө талийгаач Л. Бямбаа амь насаа алдсан хэрэг гарсан. 

Салхитын мөнгөний ордыг эзэмшигч “Амин билигт” компанийн албан хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Бямбаа нарын таван хүнийг их хэмжээний авлигын гэмт хэрэгт оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байсан. Улмаар АТГ-аас тэднийг ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангид саатуулсан. 

Дээрх хоригдсон таван хүнд дунд Салхитын мөнгөний ордыг хууль бусаар зарсан хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан Ш.Мөнгөншагайн хамт 48 цагийн хугацаатайгаар хоригдсон юм. Түүнийг Салхитын мөнгөний ордыг шүүхээр нэхэмжлэн авахын тулд хуулийн байгууллагынханд авлигал өгсөн гэх хэрэгт татан шалгажээ. 

Одоогоор Салхитын мөнгөний ордыг эзэмшигч нартай холбоотой хэрэгт хамжигчаар оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр таван хүнд АТГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа юм. Уг хэрэгт шалгагдаж байсан гавьяат хуульч Л.Бямбаа хорих ангид амь насаа алдсан бол түүнтэй хамт цагдан хоригдсон дөрвөн иргэнийг сулласан ч шалгаж байгаа хэвээр байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Эрчүүдээсээ дутахгүй улс төрч Өчигдөр 11 цаг 32 минутад
Пүрэв гаригт 10.00 цагт ажил эхэлнэ Өчигдөр 09 цаг 29 минутад
Top