өдөр
шөнө
×

Ч.Дэлгэрцэцгийн мөөм

Он гарснаас хойш Монголын кино урлагт хэд хэдэн бүтээл нээлтээ хийгээд амжив. Түүний нэг нь “2000” УСК байлаа. Бодит түүхээс сэдэвлэсэн гэх уг кино Манж Чин улсын харьяанд эх орон, эрх чөлөөний төлөө тултал тэмцсэн Монголын Улиастайн 2000 цэргийн бослого, тэмцлийн талаар өгүүлнэ. Монголын бараан үеийн түүх, бослого тэмцлийн тухай өгүүлэх учраас голцуу эрчүүд тоглож, бүгээн бараан дүр зураг давамгайлна.

Энэ дунд нэг сувдан шигтгээ нь хийлч Дээгийгийн дүр. Манжийн амбаныг өөртөө дурлуулсан ганц бие хүрээ хүүхэн тэгтлээ үүрэггүй ч нүцгэлнэ. Мөөмдөж ирээд гэдэг шиг дэлгэц дүүрэн галбирлаг, том мөөм гарна. Нэг талаар найруулагчийн шийдэл мэт боловч нөгөө талаар "Ну и что?" буюу "Тэгээд юу гэж?" гэх алдарт үгийг сануулна.

Өөрөөр хэлбэл Ч.Дэлгэрцэцэг нүцгэлэн, мөөмөө гаргасан нь киноны утга агуулга, үзэл санаа, үйл явдалтай ямар холбоотой бөгөөд юу өгүүлнэ гэж? Ер нь ийм онцын шаардлагагүй үг, үйлдэл монгол кинонуудад элбэг болсон цаг. Хэр тааруухан бүтээлийг ганц хоёр эротик сценээр чимэглэдэг. Арга ядсан явдал л даа. Магад "2000" кино гэхэд Ч.Дэлгэрцэцэгийн том, сайхан мөөм, залуу гоолиг биеийг л алдаршуулах гэж хийгдсэн ч юм шиг. Угаас хийлч бүсгүй задгай сэтгэж, задгай хувцаслаж, задгай амьдардагаараа зартай бүсгүйчүүдийн нэг. Ямартаа л монгол залуусын түрийвчгүй, түрийвчээ зарцуулж чаддаггүй байдал надад таалагддаггүй гэж хэлээд харь нөхөртэй ханилж суусан их эр зориг, дур зорго гагцхүү хийлч бүсгүйд л байдаг билээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top