өдөр
шөнө
×

“Оскар 2019” наадам шилдгүүдээ тодрууллаа

91 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Оскарын шагнал гардуулах ёслол энэ жил АНУ-ын Лос Анжелес хотноо амжилттай болж, шилдгүүдээ шалгарууллаа. Хамгийн том шагнал болох шилдэг киногоор найруулагч Питер Фаррелигийн "Green Book" кино хүртлээ. Шилдэг найруулагчаар Альфонсо Куарон "Roma" киногоороо шалгарч, гурав дахь шагналаа хүртлээ.

2018 онд олны таашаалд хүрсэн киногоор нэрлэгдээд байсан алдарт “Queen” хамтлагийн түүхээс сэдэвлэсэн "Bohemian Rhapsody" киноны гол дүрийн жүжигчин Рами Малек хүмүүсийн хамгийн их хүсэн хүлээдэг "Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагнал хүртлээ.  

Энэ жилийн онцлох нэгэн үйл явдал нь дуучин Лэйди Гага кино урлагт хөл тавьж “A Star is born” кинонд гол дүрд нь тоглосон. Тэгвэл тус киноны дуу шилдэг дуугаар шалгарсан юм. Оскарын тайзнаа "Shallow" дууг Лэйди Гага хамтран тоглосон Брэдли Күүпертэй хамт дуулсан. “Оскар 2019” кино наадамд: 

Шилдэг кино: “Green Book”

Шилдэг эрэгтэй гол дүр : "Bohemian Rhapsody” жүжигчин Рами Малек

Шилдэг эмэгтэй гол дүр: "The Favourite" жүжигчин Оливиа Колвин

Шилдэг эмэгтэй туслах дүр: Жүжигчин Режина Кинг “If Beale Street Could Talk” киногоор

Шилдэг эрэгтэй туслах дүр: Жүжигчин Махершала Али “Green Book” киногоор

Шилдэг зураглаач: Roma” киноны зураглаач Альфонсо Куарон

Шилдэг богино хэмжээний кино: "Skin"

Шилдэг хослол зураг: "First Man"

Шилдэг кино редактор: Bohemian Rhapsody

Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино: "Bao"

Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино: "Spider-Man: Into the Spider-Verse"

Шилдэг нүүр хувиргалт: Vice кино

Шилдэг баримтат кино: Free solo” кино

Шилдэг богино хэмжээний баримтат кино: "Period. End of Sentence." 

Шилдэг хувцас загвар: Black panther

Шилдэг тайз засал: Black panther

Шилдэг зураглаач: Roma” зураглаач

Шилдэг дууны найруулга: Bohemian Raphsody”  

Шилдэг дууны эвлүүлэг: Bohemian Raphsody

Шилдэг дуу: A Star is born Shallow дуу

Шилдэг гадаад хэл дээрх кино: Roma

Шилдэг сэдэвлэсэн зохиол:Blackkklansman

Шилдэг хөгжим: Black Panthers Людвиг Горанссон

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Z (64.119.25.242)
    Ongo mongonii horvoo suuliin ueiin bairnuud shaardlaga hangahgui
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
Top