өдөр
шөнө
×

Буудалд нярай хүүхдээ орхин зугтжээ

Өөрийн төрүүлсэн хүүхдээ буудлын өрөөнд орхин зугатаасан хэрэг гарлаа. Өнгөрөгч хоёрдугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хорооны “Secret” зочид буудлын өрөөнд хүүхдээ орхиод ээж нь зугтаасан тухай мэдээллийг тус буудлын ажилтан цагдаагийн байгууллагад хандан мэдэгджээ.

Тус буудалд 14 хоногтой нярай хүүхдийг өлгийдөн үлдээжээ. Буудлын ажилтнуудад тэр эмэгтэй буудалд хонох шаардлагатайгаа хэлж өрөө авсан бөгөөд бөгөөд хэсэг хугацааны дараа машинаас мөнгө аваад ирье гэх нэрийдлээр гарчихаад эргэж орж ирээгүй байна. Одоогоор хүүхдийг Хүүхдийн асран хамгаалах төвд хүлээлгэн өгсөн бөгөөд ээжийг нь эрэн сурвалжиж байгаа юм. 

Хүүхдээ санаатайгаар буудлын өрөөнд орхисон ээжид Хүүхдийн эсрэг санаатай гэмт хэрэг үйлдсэн хэргээр буруутган шалгах бөгөөд мөн Эрүүгийн хуульд заасны дагуу эх нярай хүүхдээ хаясан бол эрүүл мэндэд учирсан хохирлоос хамааран яллах юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top