өдөр
шөнө
×

МАН-ын генсект төрийн албыг наймаалцсан гэх асуудлаар хэрэг үүсгэжээ

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай холбоотой асуудлаар Авлигатай Тэмцэх Газарт хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгаж эхэлсэн байна. 

Тодруулбал, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нэгэн иргэнийг төрийн албанд ажилд оруулж өгнө хэмээн 60 сая төгрөг авсан хэмээн тухайн иргэн АТГ-т гомдол гаргасныг албаны эх сурвалж баталлаа.

Иргэний гомдлын дагуу энэ асуудлаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгаж байгаа ажээ. Энэ хэргийн талаар Д.Амарбаясгалангаас өөрөөс нь тодруулах гэсэн боловч түүнийг гадаадад явж байгаа гэсэн мэдээллийг МАН-аас өглөө. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top