өдөр
шөнө
×

"Гранд" сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

    Ес дэх жилдээ уншигчдынхаа гар дээр очиж буй “Гранд” 2019 оны шинэхэн дугаараа таны гар дээр тавьж байна. Он тооллын шинэ хуудас эргэх нь, он жилүүд урсан одох нь бидэнд сайн туршлага, сайхан дурсамж үлдээнэ. Харин хэзээ ч үл өөрчлөгдөх зүйл бол үнэт зүйл, зарчим, үзэл санаа. “Гранд”-ын үнэт зүйл, үзэл санаа, зарчим бол сайныг, үнэнийг, шударга сайхныг магтан алдаршуулах, худал хуурамч, шударга бус, ёс бус бүхнийг шүүмжлэн сурталдах байсаар ирсэн. Үүгээрээ бид нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэж боддог. Энэ үнэ цэнийг үнэлж, мэдэрч, хамт байж ирсэн үнэнч, эрхэм уншигчиддаа халуун талархлыг шинэ оны мэндтэй хамтатган хүргэж байна. Шинэ дугаараас уламжлалт “Гранд би” булан хувцас загварын булан, фото зургаар баталгаажуулсан цаг үеийн мэдээ мэдээлэл багтлаа.

   Дугаарын зочноор биохимич мэргэжилтэй, шинжлэх ухааны доктор цолтой ноён эрдэмтний ярилцлага эрүүл сайхан амьдрах хүсэлтэй хүн бүхний заавал унших ёстой ярилцлага гэж болно.

   Дугаарын чих дэлдийлгэм мэдээллээр харин Асашёорюү Д.Дагвадоржийн экс эхнэр Г.Тамир их аваргын үеэл Жамухтай хамтран амьдарч байгаа тухай мэдээг шалгаруулж болно. Алив сэтгүүлийн салшгүй төрөл жанр хувцас загварын буланд Арт&Фэшн эдитор Ж.Нандинзаяа 2019 оны онцлох трэндүүдийг санал болгосныг тогтож уншаарай. “Гранд Сонгодог” буландаа дэлхийн хүчирхэг удирдагч бүсгүйчүүдийн нэгээр энэ удаад Английн хатан хаан Элизабет тодров. Түүнчлэн оны хамгийн сүүлийн мөчид шилдгүүдээ шалгаруулдаг “Алтан сарнай” наадмын фото сурвалжлага, Өвөрмонголын “Top Line” хамтлагийн 4 залуугийн танилцуулга, 2019 оны өрнийн зурхай, улс төрчдийн хийрхэл болон өнгөрсөн оны хамгийн шилдэг хуримыг “Гранд” сэтгүүл энэ дугаартаа онцоллоо.

   Дашрамд дуулгахад сэтгүүлийн 1-р улирлын нэмэлт захиалга 1-р сарын турш үргэлжилнэ. Та өөрт ойрхон дурын шуудангийн салбараараа захиалан уншаарай. Цаг хугацааны хэрээр үнэ цэнэ дагуулсан “Гранд” үргэлж ёс зүй, үнэн шударгын талд, таны талд байх болно

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top