×

БНСУ-ын хүн амын өсөлт буурчээ

   Өнгөрсөн онд БНСУ-ын хүн амын голч нас анх удаа 42 насыг давж, 42.1 хүрсэн нь хүн амын насжилт аажмаар нэмэгдэж буйг харуулжээ. Голч нас нь хүн амын тоог тэнцүү хувааж байгаа насыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн улсын хүн амын тэн хагас нь голч наснаас дээш, үлдсэн хагас нь голч наснаас доош насны хүн ам байна гэсэн судалгааг Засгийн газраас даваа гарагт гаргасан тайланд мэдээлэв.

   Мөн хүн амын өсөлт нь анх удаа 0.1 хувиас бага хэмжээнд хүрсэн байна. “2018 оны эцсээр БНСУ-ын улсын хүн ам 52 орчим саяд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.09 хувийн өсөлтийг үзүүлсэн” гэж Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны тайланд мэдээлсэн байна. Тус яам нь 2008 оноос эхлэн энэ төрлийн статистик мэдээг олон нийтэд танилцуулж эхэлсэн бөгөөд хүн амын өсөлтийн хувь анх удаа ийм бага дүн үзүүлсэн жил болжээ.

   Хүн амын өсөлт 2009 онд 0.47 хувь, 2010 онд 1.49 хувь байсан бөгөөд энэ үеэс хойш аажмаар буурсаар 2017 онд 0.16 хувьд хүрсэн байна

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top