×

Хүүхдүүдэд хугацаа нь дууссан вакцин тарьжээ

   Даваа гаригт "The Global Times" –д Хятадын цагдаагийн газраас Жяньсу мужид  145 орчим хүүхдэд халдварт саагийн эсрэг хугацаа нь дууссан вакцин тарьсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн талаар мэдээлжээ. Хүүхдүүдийн эцэг эх, оршин суугчид өнгөрсөн баасан гаригт мужийн захиргааны өмнө цугларч, улмаар замын хөдөлгөөнийг хааж, нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэн эсэргүүцлээ илэрхийлсэн талаар Хятадын Коммунист намын өдөр тутмын “Ардын өдрийн сонин”-д мэдээлсэн байна. Цагдаагийн албаны эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэрэгтэй холбогдуулан гурван хүнийг баривчилжээ.

   Хүүхдүүдэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр хугацаа нь дууссан халдварт саагийн эсрэг вакциныг нэгдүгээр сарын 7-нд тарьсан бөгөөд орон нутгийн засаг захиргаанаас энэхүү асуудлыг судлах тусгай баг байгуулжээ. Энэ хэрэгт холбогдуулан нийт 17 хүнийг шалгаж буй аж.

   Хятадад өнгөрсөн жил вакцин үйлдвэрлэгч “Чангшенг био технологи” ХХК нь галзуу өвчний эсрэг вакцины хугацааг хуурамчаар үйлдэн шуугиан тарьж, нийт 9.1 тэрбум юань буюу 1.35 тэрбум ам.доллараар торгуулжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top