×

“Хүүхдийн эмч зөвлөж байна” утас ахин ажиллаж эхэллээ

   Хүүхдийн тасгаар он гарсаар 102 хүүхэд зөвлөгөө авч эмчлүүлжээ. Хэвтэж эмчлүүлэх тасгийн ачаалал ихтэй байгаа ч өвчтөн хүндэрсэн тохиолдол гараагүй байна. Харин өдрөөр үзэх эмчийн ачаалал их байгаатай холбоотой Нэгдсэн эмнэлгээс утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг энэ жил дахин нээгээд байгаа юм.

   Томуу, томуу төст өвчин, ихэссэнтэй холбоотой аймгийн Нэгдсэн эмнэлэг “Хүүхдийн эмч зөвлөж байна” нэртэй шууд утас дахин ажиллуулж эхэлжээ. Энэхүү утсаар дамжуулан иргэд, эцэг эхчүүд томуу, хүүхдийн томуу төст өвчин ханиад дэгдэлтийн талаарх зөвлөгөө авч болох юм байна.

   Түүнчлэн шаардлагатай тохиолдолд очиж үзүүлж болох ажээ. Шууд утас нь өдөр бүр өглөөний 9:00 цагаас шөнийн 22:00 цаг хүртэл иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллах юм байна.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top