×

Норовирусаар аяллын зорчигчид өвчилжээ

  “Royal Carribean” компанийн “Oasis of the Seas” аяллын хөлөг онгоц Ямайк улсын Фалмут боомтод гацжээ. Хөлөг онгоцонд нийт 9 мянга орчим хүн байгаа бөгөөд 167 зорчигч норовирус гэдэсний халдварт өвчнөөр халдварласан байна. Эмч нар халдварласан хүмүүст эмч нар тусламж үзүүлж бүх зорчигчийг хөлөг онгоцноос гарахыг хоригложээ. 

   “Норовирусын халдвар нь вирусээр үүсгэгддэг, суулгалт, бөөлжилтийн шинж тэмдгээр илэрдэг, ихэвчлэн бага насны хүүхэд, ахмад настай хүний дархлааны тогтолцоог дарангуйлдаг өвчин юм. Халдвар нь өвчтэй хүнээс болон вирусээр бохирлогдсон гар, ус, хоол хүнсээр дамждаг. Халдвар авснаас хойш 12-48 цагийн дараа халуурах, суулгах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, толгой, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top