×

Академичдад хүндэтгэл үзүүлнэ

   Өнгөрсөн онд Академич Д.Доржготов Монгол улсаас анх удаа ОХУ-ын газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал болох С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг хүртсэн бол Академич Л.Болд Туркийн Шинжлэх ухааны академийн 2018 оны шагналын эзэн болсон байна. Япон улсын Засгийн газрын “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг  Академич Д.Төмөртогоо хүртжээ.

   Эдгээр амжилт гаргасан эрдэмтдийг үнэлэн өнөөдөр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл ШУА-ийн байранд хүлээн авч хүндэтгэл үзүүлэх юм.

   Үүнээс гадна Академич Р.Барсболдыг “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть цувралыг бүтээсэн эрдэмтдийн хамт төрийн шагнал хүртээгээд байгаа билээ. Мөн Доктор О.Самбуудорж шинжлэх ухааны гавьяат цолоор шагнуулсан амжилттай байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top