×

Чуулганы хуралдаан хойшиллоо

   УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүйн улмаас хойшиллоо. 11:45 цагийн байдлаар 34 гишүүн танхимдаа ирсэн байв.

   "Гишүүдийг нэг цаг 35 минут хүлээсэн байна. Талуудтай ойлголцох гээд уулзахаар танхимд хүлээж байгаа хүмүүс нь УИХ-ын дарга чуулган бойкотолж байна гэж яриа гаргах юм. 

   Огцруулах, чөлөөлөх тухай ярья гэхээр 100 хувь ирдэг хэр нь ЖДҮХСангийн асуудлыг ярья гэхээр ирцээ бүрдүүлэхгүй байна. Есөн удаагийн чуулганыг нэг цаг 30 минут хүлээгээд завсарлууллаа.

   Гишүүдээс чуулганыг хойшлуулах санал ирж “Чуулганы хуралдааныг 15:00 цагаас эхлүүлэнэ” гэдгийг ИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэж алхаа цохилоо.

   УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, ХХААХҮ-ийн сайдыг томилох, Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх юм

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Эрчүүдээсээ дутахгүй улс төрч Өчигдөр 11 цаг 32 минутад
Пүрэв гаригт 10.00 цагт ажил эхэлнэ Өчигдөр 09 цаг 29 минутад
Top