×

Цаг агаарын мэдээ

   Энэ амралтын өдрүүдэд буюу энэ сарын 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14,15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна гэдгийг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Мөн салхи 12-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх байна.

   Иймд малчид, ард иргэд та бүхэнд салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байхыг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас анхааруулаад байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Эрчүүдээсээ дутахгүй улс төрч Өчигдөр 11 цаг 32 минутад
Пүрэв гаригт 10.00 цагт ажил эхэлнэ Өчигдөр 09 цаг 29 минутад
Top