×

Манан бүлэглэлийн эсрэг жагсаал үргэлжилсээр

Өнгөрсөн сарын 27-ны өдрийн тайван жагсаалын үргэлжлэл болсон “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний сүрт жагсаал”   өнөөдөр төв талбайд болж байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар Манангийн эсрэг жагсаалыг зохион байгуулж байгаа бөгөөд ойролцоогоор тавин мянган иргэн ирсэн байна. Төрийн түшээд нь түмэн олонтойгоо нэгдсэн энэ жагсаал амжилтад хүртлээ өндөрлөхгүй гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байгаа юм. Тэмцэгчид УИХ-ын дарга М.Энхболдыг МАНАН бүлэглэлийн сүүлчийн бөглөөс хэмээн нэрлэж, түүнийг огцрохыг шаардаж жагсаалаа суулт, өлсгөлөнгөөр үргэлжлүүлнэ гэдгээ хэлээд байгаа юм.

            Урьдын адил хууль хяналтын байгууллагынхан жагсагчдын аюулгүй байдлыг сайтар хангаж, жагсаал болж буй хэсэгрүү металл илрүүлэгчээр иргэдийг шалган том цүнх, савтай хүн оруулахгүй байх, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж согтуу хүн нэвтрүүлэхгүй зэргээр ажилласан юм.

            УИХ-ын гишүүн Ж.Батзандан “МАНАН-гийн толгойлогч харж байгаа байх гэж найдаж байна. Ард түмнийг битгий доромжлоорой гэж хэлэх байна. УИХ-ын даргыг огцорч, МАНАН бүлэглэлийг сарнитал тэмцэнэ. МАНАН нэг өдөр сарнихгүй, олон өдөр тэмцэж байж МАНАН-г сарниуулна. УИХ-ын  10 гишүүн нэгдсэн. Улс төрийн тэмцэлд бид манлайлан оролцоно" гэсэн байр суурийг илэрхийлэв.

            Энэхүү жагсаалыг 1990 он буюу  цагаан морин жилийн “Ардчилсан хувьсгал”-ын жагсаалтай дүйцэхүйц жагсаал болон гэж төлөвлөж байснаар болсон ч үр дүнгээ төдийлөн сайн өгч чадсангүй ээ.

   Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяр: Монголын ард түмний дуу хоолойны эсрэг зөвхөн суудлынхаа төлөө байгаа “Манан бүлэглэл төрөөс зайлах ёстой. Төрийн байгууллагын байнгын хороон дээр “40 хүн л намайг ажлаа өг гэсэн, Монголын ард түмэн хэлээгүй” ухааны юм ярьсан. Үүнээсээ ичих ёстой хэмээлээ.

Цаашдаа УИХ-ын дарга огцрохгүй бол тэмцэгчид төв талбай дээр 100 цагаан гэр барьж, улс төрийн суулт цаашлаад өлсгөлөнгөөр тэмцлээ үргэлжлүүлэн гэдэг санааг ч гаргаад байгаа юм

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Эрчүүдээсээ дутахгүй улс төрч Өчигдөр 11 цаг 32 минутад
Пүрэв гаригт 10.00 цагт ажил эхэлнэ Өчигдөр 09 цаг 29 минутад
Top