×

Өвөл, хаврын хурдан морины уралдаанд 12 хүртэлх насны хүүхдээр морь унуулахыг хориглолоо

     Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тавдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд болох хурдан морины уралдаанд 12 хүртэлх насны хүүхдийг унуулахыг хориглосон заалтыг хүргүүллээ.  Энэ шийдвэр нь бага насны хүүхдийн эрхийг зөрчихгүй байх дээр үндэслэн гаргасан байна. Албан бичгийг ХНХ-ын сайд С.Чинзориг, “Монголын морин спорт, уяачдын холбоо” ТББ-ын ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх нарт хүргүүлж албан бичгийг хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болгоод байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top