×

УИХ-ын гишүүд пүрэв гаригт дахин жагсахаар болов

УИХ-ын гишүүн Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нар өчигдөр /2019.01.07/ мэдээлэл хийсэн. Үүнд тэд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахыг хүсч, дахин нэгдүгээр сарын 10-ны өдөр жагсаал зохион байгуулж буй талаараа мэдэгдсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "УИХ-ын дарга М.Энхболдыг ёсзүйн хариуцлага хүлээж, чөлөөлөгдөх хүсэлт гаргахыг шаардсан. Үүнээс хойш УИХ-ын чуулганы болон байнгын хороодын хурал хуралдахгүй өнөөдрийг хүрлээ. Дараагаар нь нэр бүхий 40 гишүүд УИХ-ын даргыг огцруулах шаардлага тавьсанаас хойш нэг сарын хугацаа өнгөрсөн байна. Гэвч хуулийн үндэслэл нэхээд сууж байна. Өнөөдөр Монголд ёсзүйт, олон нийтийн шаардлагыг хэрэгжүүлдэг төр хэрэгтэй. МАНАН дэглэмийг устгая гэж жагсаал хийсэн. Маш олон иргэд ирсэн. Харамсалтай нь МАНАН дэглэмийнхэн ард түмнээ доромжлон тохуурхаж байна. Нэгдүгээр сарын 10-ны өдөр эсэргүүцлийн тайван жагсаал, цуглаан зохион байгуулна. 21 аймгийн төв талбайд бидний нэгдсэн тэмцэл, жагсаалыг хийнэ" хэмээн өөрийн баяр сууриа илэрхийлсэн юм. 

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан 2018 онд эхэлсэн тэмцэл 2019 онд амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцолж, МАНАН дэглэмд сануулга өгч, энэ удаагийн жагсаалаа хариуцлагатай жагсаал байлгахыг эрхэмлэж, Сүхбаатарын талбайд 200 гэр барьж, улс төрийн суулт, өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Эрчүүдээсээ дутахгүй улс төрч Өчигдөр 11 цаг 32 минутад
Пүрэв гаригт 10.00 цагт ажил эхэлнэ Өчигдөр 09 цаг 29 минутад
Top