×

АТГ: Д.Дорлигжавыг дүүгийн хамт цагдан хорилоо

Хууль зүйн сайд асан, Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавыг АТГ-аас байцаажээ. Өчигдөр /2019.01.07/ түүний гэрт АТГ-аас нэгжлэг хийж, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан. Тэгвэл Д.Дорлигжавыг түүний төрсөн дүү Д.Баатарын хамт ШШГЕГ-ийн харъяа 461-р ангид цагдан хорьжээ. 

Одоогоос дөрвөн жилийн өмнө Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин твиттер хуудаснаа хуулийн нэр байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ хэмээн дөрвөн сая ам.долларын баримт дэлгэсэн. 

Дөрвөн сая ам.долларыг Алтан Дорнод Монгол компаниас Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүүгийн дансанд шилжүүлсэн бөгөөд ингэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж, бизнес эрхлэгчдийг дарамталсан хэмээн саяхан Алтан Дорнод Монгол компанийн захирал Т.Ганболд хэвлэлд мэдээлсэн байдаг. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Эрчүүдээсээ дутахгүй улс төрч Өчигдөр 11 цаг 32 минутад
Пүрэв гаригт 10.00 цагт ажил эхэлнэ Өчигдөр 09 цаг 29 минутад
Top