×

НӨАТ-ын ээлжит сугалааны тохирол энэ сарын 20-нд явагдана

НӨАТ-ын урамшууллын 2018 оны буцаан олголт энэ улиралаас олгогдож эхэлнэ. Тэгвэл 2019 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол энэ сарын 20-нд явагдахаар болжээ. Сугалааны супер шагналын эзэн 225 сая төгрөг хожих боломжтой юм. 

Өнгөрсөн сарын сугалааны тохирлоор нийт 22761 азтан тодорсон бол үүнээс 50 мянган төгрөгний азтан 20463, 200 мянган төгрөгний азтан 2073, 1 сая төгрөгний азтан 198, 5 сая төгрөгний азтан 25, 10 сая төгрөгний азтан 2 тодорч, 50 сая болон супер азтан энэ удаад тодроогүй байна. 

Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулдаг бөгөөд таны баримтын арын найман орон тохирсон бол та 50 сая төгрөг, долоон орон тохирсон бол 10 сая, зургаан орон тохирсон тохиолдолд таван сая төгрөг, таван орон тохирсон бол нэг сая,  дөрвөн орон тохирвол 200 мянга, гурван орон тохирсон бол та 50 мянган төгрөг хожих юм. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top