×

Гацууртын Чинбат ЖДҮ-с том Төрийн санг хоосолжээ

Олны нүдэнд хөдөө аж ахуйн бизнес эрхлэгч, хөдөлмөрийн баатар, Монгол телевизийн эзэн гэдгээрээ харагддаг “Гацуурт”-ын гэх Л.Чинбатын талаар элдэв дуулиан тасардаггүй. 

Ноён уулаа зарсан, Юнескогийн өвд бүртгэгдсэн Төвхөн хайрханыг ухсан, хамгийн олон ашигт малтмалын лицензтэй л гэнэ, алт ухаж, төрийн мөнгөөр баяжсан, азийн баячуудын тоонд орсон гээд олон дуулианд холбогдсон түүний талаар товчхон нэгэн мэдээлэл хүргэе.

“Гацуурт”-ын Л.Чинбатын Монголын газар тариалангийн салбарт томоохон байр суурь эзэлдэг “Гацуурт” компанийг удирддаг гэдгээр нь хүмүүс илүү мэднэ. Гацуурт ХХК нь анх 1993 онд гацууртын алтны ордыг түшиглэн  байгуулагджээ. Л.Чинбат Ерөнхий сайд агсан П.Жасрайгийн урд хойно нь орж гүйсээр уул уурхайн судалгааны маш нууц баримтуудыг олж авсан гэдэг. Тэр үеэс л нэг хүнд ийм олон лиценз олгож болдог юм уу гэж бодогдмоор их алтны орд бүхий талбайг Л.Чинбат захирал эзэм­шилдээ авч эхэл­сэн байна.

Гэргий Н.На­ранчимэг буюу “Га­цуурт” ХХК-ийн гүйцэтгэх за­хи­рлынхаа нэр дээр нийт 60 орчим зөвхөн шар алтны лиценз анх авч байв. Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Говь-Алтай, Архангай, Ховд, Баян­хонгор, Хөвсгөл, Бул­ган, Хэнтий, Дундговь гээд газрыг нь ухаж, алтыг нь аваагүй аймаг, орон нутаг ч гэж үгүй. Ингэж хөлжсөн түүнд арай “нэр цэвэр” бизнес хэрэгтэй боллоо. Өөрийн найз А.Сүхбаттай нийлэн “Аварга” дээд сургуулийг байгуулсан ч нэг л гар нийлсэнгүй. (Харин одоо А.Сүхбаттай гар нийлэн бөхийн холбоог сүйтгэж яваа)

Гэтэл азаар Говь-Алтай аймгийн Бигэр сумын 8 жилийг хамт дүүргэсэн ангийн анд Т.Гантулга нь Хүнс хөдөө аж ахуйн яамны дэд сайд болоодохлоо. Т.Гантулга найзынхаа ачаар Хөдөө аж ахуйн сайд Т.Бадамжунайтай танилцан дотносож, алтны магнатаас тариаланч болох замаа нээжээ. Тэдний гурвал хамтран газар тариалангийн салбарыг ёстой л тонон дээрэмдэх шиг болсон. “Атрын 3” аяны хүрээнд төрөөс гарсан санхүүжилтийн бараг 80 хувийг гагцхүү Гацуурт компани л авч байлаа. Ямар сайндаа л Т.Бадамжунай, Т.Гантулга нар Хүнс, хөдөө аж ахуйн яамыг  толгойлж байх үед  тендерчдийн дунд “100 сая юу ч биш, гар цайлгах мөнгө” гэдэг хэлц үг гарч байхав. 

“Гацуурт” нь 40-45 мянган га талбайд газар тариалан эрхэлдэг гэхээр ямар хэмжээний компани болох нь ойлгомжтой. Гэвч Л.Чинбатад энэ бүхэн багадаж байгаа бололтой. 

Л.Чинбат тариалан эрхлэгчдээ боомилж, дотоодын компаниудаа дампууруулах гэж байна хэмээн үргэлж шахуу гомдоллож байдаг. Үнэндээ тариалан эрхлэгчдийг төрөөс дэмжээгүй биш дэмжиж ирсэн байдаг. Тэр тусмаа өөрсдийг нь боомиллоо хэмээн хамгийн ихээр хашгирч байгаа “Гацуурт” компани, Л.Чинбат өнгөрсөн хугацаанд төрөөс хамгийн их дэмжлэг авч, ашиг шимийг нь хүртсэн байх юм. Үүнийг дараахь хэдхэн баримтаас харж болно. 

“Гацуурт” болон түүний салбар харьяа компанийн хувьд Монголд хамгийн том буюу 40-45 мянган га талбайд газар тариалан эрхэлдгийг дээр өгүүлсэн. Тиймдээ ч дан ганц “Гацуурт” гэлтгүй “Торгон үр”, “Сэлэнгийн тариалан”, “Скрин”, “Сэлэнгэ тос” “Монгол ногоо” зэрэг өөрийн 40 гаруй охин компаниар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг юм байна. 

Тэгвэл эдгээр компаниараа дамжуулан өнгөрсөн хугацаанд төрөөс нийт 35 тэрбум төгрөгийн дэмжлэгийг авч үйл ажиллагаандаа зарцуулжээ. Үүний 13.9 тэрбум төгрөгийг гэхэд зөвхөн шатахууны дэмжлэг болгон авсан байдаг юм байна. Мөн 11.1 тэрбум төгрөгийг дотоодын гурилын үйлдвэр болон ТЭДС-нд тушаасны урамшуулал болгон улсын төсвөөс авчээ. Нэг зүйлийг тодотгоход өнгөрсөн хугацаанд улсын төсвөөс олгосон 35 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлэхдээ НӨТ-ын Гаалийн албан татварын чөлөөлөлтөд хамруулсан гэхээр “Гацуурт” хэдий хэмжээний ашигтай ажилласан нь ойлгомжтой болов уу. Гэхдээ энэ бол наад захын дэмжлэг. 

ХХААХҮ-ийн сайдын тушаалаар “Гацуурт” компани Мал хамгаалах сангаас нэг тэрбум төгрөгийн зээл авч Франц улсаас лимүзин үүлдрийн махны чиглэлийн 138 толгой үхэр оруулж ирсэн байдаг. Үүнээс гадна ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны тавдугаар сарын 16-ны өдрийн тушаалаар дахин улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Францаас монтбелиард, лимүзин үүлдрийн 176 толгой үхрийг оруулж ирсэн байдаг аж. Гэвч “Гацуурт”-ынхан улсын төсвөөс гаргуулсан хоёр тэрбум төгрөгийн гэрээний жилийн эцсийн тооцооны үлдэгдлийн баталгааг өнөөдрийг хүртэл хийхгүй зайлхийсээр байгаа гэнэ. Энэ мэтчилэнгээр “Гацуурт”-д салбар хариуцсан яамнаас нь өнгөрсөн хугацаанд 50 орчим тэрбум төгрөгийн дэмжлэгийн үзүүлсэн байх юм. 

Саяхан энэ асуудлаар Л.Чинбат болон Гацуурт ХХК ТЭДСангаас нэг ч төгрөг аваагүй хэмээн сүржин мэдэгдэл гаргажээ. Гэтэл үнэндээ Л.Чинбат болон түүний хамаарал бүхий компаниуд ТЭДСанг жинхэнэ цөлмөдөг болох баримтыг Та бүхэнд толилуулж байна.

Баримт 1. Л.Чинбаттай холбоотой компаниудын зөвхөн ТЭДСангаас авсан хүүгүй зээлүүд

Баримт 2. Нэр дурьдагдсан компаниуд Л.Чинбаттай холбоотойг нотлох баримтуудыг Та бүхэн Улсын бүртгэлийн газрын www.opendata.burtgel.gov.mnцахим хуудаснаас шалгах боломжтой

Баримт 3. Л.Чинбат Монгол ТВ нь байхад яаж ч худлаа ярьж болно гэж бодсон бололтой. 2017 онд ТЭДС-аас нэг ч төгрөгийн урамшуулал аваагүй гээд цагдаа шүүхээр айлгасан сүржин мэдэгдэл хийсэн юм. Гэвч түүний компаниуд ТЭДСангаас тэрбум тэрбумаар нь хумсалсаар л байгааг Та бүхэн www.shilendans.gov.mn цахим хуудаснаас одоо ч харж болох юм

2/23/17 Хандгайт уул ХХК 73,466,450 Хүнсний улаан буудайн урамшуулал
2/23/17 Скрин ХХК 137,673,400 Хүнсний улаан буудайн урамшуулал
2/23/17 Монгол ангус ХХК 361,911,400 Хүнсний улаан буудайн урамшуулал
2/23/17 Номгон буудай ХХК 91,349,600 Хүнсний улаан буудайн урамшуулал
5/12/17 Скрин ХХК 228,031,095 Буудайн үнэ
12/12/17 Сэлэнгэ тариа ХХК 865,662,089 ҮРИЙН БУУДАЙН үнэ
12/12/17 Гацуурт ХХК 3,375,000,000 ҮРИЙН БУУДАЙН үнэ
12/20/17 Скрин ХХК 600,000,000 ҮРИЙН БУУДАЙН үнэ
12/20/17 Сэлэнгэ Тос ХХК 562,500,000 ҮРИЙН БУУДАЙН үнэ
12/20/17 Монгол ногоо ХХК 525,000,000 ҮРИЙН БУУДАЙН үнэ

Эдгээрээс харахад монголчууд бид Татвар төлөгчдийн хуруу хумсаа хугаслан байж Төрдөө тушаасан татварын мөнгийг хумсалсаар Азид толгой цохих баян болоод жинхэнэ Төрийн дэмжлэг хүртэх ёстой Жижиг, дунд бизнес эрхлэгчдээ өмнөө зогсоон бүлтэлзүүлэгч Гандан бууршгүй Шарктай болжээ.

Эх сурвалж: https://biduuchlahgui.wordpress.com/

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top