×

Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна

Баруун аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 10-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд Алтайн уулсаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 8-нд нутгийн баруун хэсгээр 9-12м/с хүрч ширүүснэ. Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 26-31 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө  5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 11-нээс нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.   

Төвийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 11-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9-нд зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 12-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

Зүүн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 12-13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9-нд зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. 8-нд хүйтний эрч хэвээр байх боловч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 12-ноос нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

Говийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 12-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9-нд нутгийн хойд хэсгээр 9-12м/с хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

Эх сурвалж: ЦУОШГ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top