×

Нийлэг уутыг хэрэглэвэл 300 мянган төгрөгөөс гурван сая хүртэлх төгрөгөөр торгоно

Хүмүүсийн өдөр бүр худалдан авалтандаа хэрэглэдэг нийлэг уутыг хэрэглэхгүй байх шийдвэрийг хоёр жилийн өмнөөс гаргаж байсан. Гэсэн хэдий ч тодорхой арга хэмжээнд хүрэлгүй, байгаль дэлхийд хор хөнөөл учруулдаг гялгар уутын хэрэглээ багасаагүй, үүний тулд дорвитой арга хэмжээ ч аваагүй байдаг. Дэлхийн зарим улс орнуудад нэг удаагийн гялгар уутнаас татгалзаад хэрэглэхээ больчихсон. Тэгвэл манай оронд ирэх гуравдугаар сарын 01-нээс эхлэн нийлэг уут буюу нэг удаагийн гялгар уутны хэрэглээг хориглох шийдвэр гаргасан. Тус шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон бусад холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллах юм. 

Мөн тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс зөрчил гаргасан аж ахуй нэгж байгууллагыг зөрчлийн тухай хуулийн 6.1.4 дүгээр заалтад заасны дагуу торгох юм. Тус заалтад “Хууль дүрэм стандартад заасан шаардлагад нийцээгүй сав баглаа боодлыг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдаа үйлчилгээнд хэрэглэсэн бол хувь хүнийг 300 нэгж буюу 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг 3000 мянган нэгж буюу гурван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна” хэмээн заажээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Эрчүүдээсээ дутахгүй улс төрч Өчигдөр 11 цаг 32 минутад
Пүрэв гаригт 10.00 цагт ажил эхэлнэ Өчигдөр 09 цаг 29 минутад
Top