×

Амралтын өдрүүдэд дүүргийн эмнэлгүүд ажиллана

Хүйтний ес эхэлж, ойрын өдрүүдэд томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ амралтын өдрүүдэд дүүргийн эмнэлгүүд ажиллахаар болжээ. Дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон салбар амбулаториудын хүүхдийн кабинет энэ бямба, ням гарагт 10-19 цагийн хооронд ажиллахаар болсоныг НЭМГ-аас гаргасан байна. 

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 61.887 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3118 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн таван хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар бага үзүүлэлт юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top