×

УИХ-ын чуулганы үүдэнд суулт зарлалаа

УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан нар М.Энхболдоор удирдуулсан чуулганд оролцохгүй гэдгээ хоёр долоо хоногийн өмнө мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр /2018.12.06/ чуулганы танхимын үүдэнд "УИХ-ын дарга М.Энхболд огцор" гэсэн уриа лоозон барьж эсэргүүцлээ илэрхийлж, суулт зарлажээ. Тэд энэ үйлдлээ "Ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр удирдуулсан, УИХ-ын чуулганд оролцохгүй. УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөх хүртэл бид байр сууринаасаа ухрахгүй" гэсэн юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top