×

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд нэгдэж байна

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны өдрийг дуустал 16 хоногийн турш зохион байгуулагддаг.  Нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл, хүчин, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэг, ажлын байрны бэлгийн дарамт зэрэг жендерт суурилсан хүчирхийллийн төрөл түгээмэл үйлдэгдсээр байна. Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө хүн бүр дор бүрнээ жижиг ч болтугай алхам хийх, санаачилга гаргах дуу хоолойгоо нэгтгэх нь аяны зорилго юм. Иймд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хамт олон жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд нэгдэн цагаан туузаар ижилслээ.

Үүгээрээ хүчирхийллийг тэвчихгүй байхыг, нуугдмал чимээгүй байдлыг халахын төлөө хүн бүр дуугарч эхлэлийг уриалж байгаа юм.  

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top