×

Энэ сарын сугалааны тохирол 23-нд болно

Татварын ерөнхий газар НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг сар бүр зохион байгуулдаг. Энэ удаагийн ээлжит тохирол арванхоёрдугаар сарын 23-ны ням гарагт "Боловсрол" телевизээр орон даяар шууд дамжуулна. 

Арваннэгдүгээр сарын 1-30 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 22-ны 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн иргэд сугалаанд оролцох боломжтой юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 20484, 200 мянган төгрөгийн азтан 1994, нэг сая төгрөгийн азтан 219, таван сая төгрөгийн азтан 24 тодорч, үүнээс арван сая төгрөгийн азтан гурав тодорсон бол тавин сая төгрөгийн азтан тодорсонгүй. Энэ удаагийн супер шагнал 200 сая төгрөг юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top