×

Ирэх оноос дараах татвар нэмэгдэнэ

Манай улс ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаад хоёр жил өнгөрч байна.  ОУВС-тай хийсэн гэрээний дагуу хэд, хэдэн төрлийн татвар, шимтгэлийг нэмсэн. Хувь хүний орлогын албан татварыг нэмснээс гадна Хүүхдийн хадгаламжийн хүүнээс хүртэл татвар авсан. Ирэх 2019 оноос хэд, хэдэн татвар, шимтгэл нэмэгдэж байна. 

Нэг сая төгрөгийн цалинтай ажилтан НДШ-ийн нэмэгдлээр жилд 120 мянган төгрөг илүү төлнө  

Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг 2018 оноос үе шатлалтайгаар нэмэгдүүлэхээр хуульчилж өгөөд байгаа билээ. 2018 онд эхний нэмэгдэл нэмэгдсэн. Харин 2019 онд  нийгмийн даатгалд хамрагддаг шимтгэлийн нэг төрөл болох тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувь болгон өсгөх юм.

Өнгөрсөн жил ажилтан нийгмийн даатгалын шимтгэлд 10 хувь, ажил олгогч 11 хувь төлж байсан билээ. Үүний 7 хувь нь тэтгэврийн даатгалын шимтгэлд төлөгддөг. Харин энэ онд тэтгэврийн даатгалын шимтгэл 8 хувь болон нэмэгдсэнээр ажил олгогч 12, ажилтан 11 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.

ОВУС-аас төсвийн зардлаа бууруул гэсэн чиглэл өгсөн ч, Засгийн газар төрийн зардлаа нэмэгдүүлж, үүнийхээ зардлыг нөхөхийн тулд иргэдээс авах татварын хэмжээгээ нэмэгдүүлж байна. 

Архи тамхины онцгой албан татвар 10 хувиар нэмэгдэнэ 

Импортын тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварууд 2018 онд 10 хувиар нэмэгдсэн. Харин 2019 онд 5 хувиар, 2020 онд 5 хувиар тус тус нэмэх юм.

Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлснээр төсвийн орлого 2017 онд 20 орчим, 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэнэ гэж тооцоолоод байна. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top