×

УИХ-ын чуулганаар Ц.Гарамжав гишүүн юуг хэлэв?

УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр /2018.11.30/ Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж өндөрлөлөө. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм.

Чуулганд оролцох 75 гишүүнээс 73 гишүүн оролцож, санал хураалт явуулж, Засгийн газрыг огцоруулах эсэхийг шийдвэрлэсэн. Энэ үеэр гишүүд ээлж дараалан үг хэлж, асуулт асуусаар удтал үргэлжилсэн чуулган өндөрлөсөн. Чуулганы үеэр Ц.Гарамжав гишүүн “Ерөнхий сайд анх томилогдохдоо 30 орчим жил хүлээсэн шударга ёсыг тогтооно гэж амласан. Үүнийг монголчууд олон жил хүлээж байсан. Гэтэл эдийн засаг нь хямарсан, шударга ёс үгүй болсон энэ улс орноо босгох гэж ажиллаж байгаа Засгийн газраа яагаад унагах гээд байна вэ” гэж асуулаа. “Би уул уурхайн салбарын мэргэжлийн хүн. 35 жил зүтгэсэн энэ салбарт ажилласан. Уул уурхайн салбар бол Монгол улсын эдийн засаг, хөгжлийг авч явж байна. Харин 20 гаруй жил энэ салбарыг бужигнуулж байгаа хүмүүс бол энэ улс төрчид. Зоригтой, хүчирхэг удирдагчтай олон улс байна. Бид ч гэсэн ийм улс орон байхыг хүсч байна. Шударга ёсыг тогтоох гэж байгаа хүнийг огцруулдаг улс юм бол бид энд байх шаардлага алга. Эдийн засаг сэргээд, ажлын байр бий болж, ДНБ нэмэгдээд байхад огцруулна гэж байгааг ойлгохгүй байна.“ гэж онцгойлон хэлсэн юм.

Ц.Гарамжав гишүүний бүтээн болсгосон компани нь 1996 онд Засгийн газрын шийдвэрээр тендер зарласны үндсэн дээр Канадын “Заамар гоулд” компани Тосонгийн ордыг ашиглах эрхийг эзэмшсэн. Үүний дараа  “Монполимет” компани 60 хувийг эзэмшихээр болж, хөрөнгө оруулалт хийх, босгох асуудлыг хууль эрхийн дагуу явуулж эхэлсэн. Тосонгийн голын гольдролыг ашиглах төслийг хамтран эзэмшиж, дэлхийн төвшинд олон мянгаараа ажилладаг байгаль орчинд ээлтэй драгийн үйлдвэрлэлийг барьж байгуулж, техник технологийг нэвтрүүлж хөрөнгө оруулалтыг босгосон юм.  

Мөн уул уурхайн салбар олон мянган ажлын байр бий болгож, эх орноо хөгжүүлж, тэжээж байдаг. Ийм салбарыг үгийн үзүүрт харааж загнах нь утга учиргүй. 2016 оноос хойш эдийн засгийг өөд нь татаж, гэрэл гэгээ оруулж, улс орныг өөд нь байлгах гэж хичээж яваа Засгийн газрыг унагаах шаардлага байхгүй гэдгийг Ц.Гарамжав гишүүн тодотгон хэлсэн юм. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top