×

Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүлж байна

Энэ сарын 30-наас ирэх сарын 1-нд шилжих шөнө Баян-Өлгийн,Увс, Ховд аймгийн нутгаар, 12 дугаарын сарын 1-ний өдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 28-30 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч, хүчтэй салхи салхилж, хүчтэй цасан шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, яаралтай тусламж, гамшгийн асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүдтэй, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтнүүдэд цахимаар холбогдож, цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхэд эмнэлгийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top