×

Өнөөдөр ХДХВ, ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр

Өнөөдөр /2018.12.01/ ХДХВ, ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.  Дэлхий нийтээр ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулдаг энэ өдрийг Монгол Улс энэ жил “Яг одоо шинжилгээнд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Монгол улсад 1992 онд ХДХВ-ийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 267 хүн энэ халдвараар оношлогдож, 42 нь нас бараад байгаа юм. Засгийн газар ХДХВ-ийн халдвараас сэргийлэхэд онцгой анхаарч 2017 онд ДОХ-ын үндэсний хороо байгуулж, санхүүжилтийг нэмэгдүүлсний дүнд тодорхой үр дүнд хүрчээ. ХДХВ-ийн тархалт багатай орны тоонд багтаж цус, цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр, эхээс хүүхдэд энэ төрлийн халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна. ХДХВ-ийн халдвартай 16 эхээс 24 хүүхдийг эрүүл төрүүлсэн. ХДХВ-ийн халдвартай хүний 43.5 хувийг оношилсон. Үүний 92.8 хувьд эмчилгээ хийж 95 хувийнх нь вирусийг дарангуйлж байна. Мөн бэлгийн замын халдварт өвчний шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж байгаа юм.

Өмнө нь ДОХ-ын эмчилгээнд маш олон төрлийн эм зэрэг хэрэглэдэг байсан бол өдөрт зөвхөн нэг ширхэг эм уулгадаг болжээ. Энэ эм нь ДОХ-ын вирусийг устгаж, тоог нь цөөлж, дархлааг нь дэмждэг. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top