×

Фейсбүүк мессенжер "Unsend" үйлдэлтэй болно

Фэйсбүүк мессенжэр тун удахгүй "Unsend" үйлдэлтэй болох гэж байна. Энэ үйлдлийг ашиглан илгээсэн мессэжээ устгаж болох юм. Уг үйлдлийг мессеж илгээснээсээ хойш 10 минут дотор ашиглах боломжтой. Өнгөрсөн дөрөвдүгээр сард санаа нь тодорхой болсон уг үйлдэл iOS үйлдлийн системийн шинэчлэлд багтах юм. Зарим эх сурвалжууд 19.1-т орно гэж мэдэгдэж байгаа ч Фэйсбүүкээс албан ёсны товлогдсон өдөр, үйлдлийн системийн шинэчлэлийн хувилбарыг онцгойлон дурдаагүй байна.

Unsend үйлдлийг хийхдээ буцаах мессежнийхээ дээр дарж гарч ирсэн copy болон unsend гэх үйлдлийн unsend-ийг сонгосноор идэвхжих юм. Ингэснээр андуурч илгээсэн, буруу бичсэн мессэж, зургаа буцаах буюу устгах боломжтой болж байгаа юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top