×

Өнөөдөр "Apple" компани шинэ загваруудаа танилцуулна

Өнөөдөр  "Apple" компани ээлжит special event буюу 2018 оны шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах өдөрлөг зохион байгуулж байгаа юм. Apple хэрэглэгчдийн хувьд онцгой өдөр төдийгүй, өнгөрсөн есдүгээр сард тус компаниас шинэ гар утаснуудаа танилцуулсан билээ. Энэ удаад танилцуулах өдөрлөгөөр шинэ бүтээгдэхүүн болох iPad болон Macbook Pro буюу зөөврийн компьютерийг танилцуулах юм.

Энэ удаад "Apple" компани уламжлалт ёсоор АНУ-ын Нью Йорк хотын Брүүклин хөгжмийн театрт  тус өдөрлөгөө зохион байгуулах юм. Технологийн сайтууд Macbook Air Pro зөөврийн компьютерийн Mac mini шинэчилсэн хувилбарыг гаргахаар төлөвлөж байгааг таамаглажээ. Түүнчлэн "Apple" копмани анхны iPhone загвараа гаргасны арван жилийн ойг тохиолдуула iPhone X утсанд хүний царай таних технологийг шингээж өгсөн бол мөн адил шинэ загварууддаа тусгаж өгснийг онцолж байгаа аж. Үүний зэрэгцээ сүүлийн үеийн компьютер, таблетууд илүү нимгэн байдлаараа бусадтай өрсөлдөх болсон төдийгүй "Apple"-ийн хувьд ч шинэ бүтээгдэхүүндээ энэ чанарыг багтааж өгснөө онцолжээ.

Мөн өнөөдөр танилцуулах өдөрлөгийн үеэр үйлдлийн iOS системийн шинэчилсэн хувилбарыг танилцуулах юм. 

Эх сурвалж: https://www.cnet.com/

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top