×

Ангела Меркель 2021 оноос хойш улс төрд оролцохгүй

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель өчигдөр /2018.10.29/ Берлин хотноо хэвлэлийн бага хурал хийжээ. Тэрээр өнгөрсөн сонгуулиудын дүн муу гарсантай холбогдуулан канцлерийн төлөөх сонгуульд дахин өрсөлдөхгүй, 2021 оноос эхлэн албан тушаалаасаа буун гэдгээ мэдэгджээ. 

Ангела Меркель “Миний албан үүргийн хугацаа дуусаад дахин улс төрийн албан тушаал хашихгүй. Өнгөрсөн жилүүдийн алдаа оноо болон амжилт, ололтын аль алинд нь би бүрэн хариуцлага хүлээнэ." гэж хэлсэн байна. Үүгээрээ Меркель өөрийн удирддаг Христийн демократ намын даргын сонгуулиас ч нэрээ татна гэдгээ илэрхийлсэн байна. Тэрээр Герман улсын улс төрийн хүчин болох Христийн демократ намыг 2000 оноос хойш буюу нийт 18 жил удирдсан юм. 

Харин Христийн демократ намын дараагийн удирдагчид өрсөлдөх хүмүүс нэрээ дэвшүүлсээр байгаа юм. Үүнд Ангела Меркелийн ойрын хүрээллийн Аннегрет Крамп-Карренбауэр болон эртний өрсөлдөгч Фридрих Мэрц, эрүүл мэндийн сайд Енс Шпаан тэргүүтэй хүмүүс багтаад байгаа юм. Ангела Меркелийн ойрын хүрээллийн хүн, намын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Аннегрет Крамп-Карренбауэрыг сонгогдох магадлал өндөр хэмээн үзэж байгаа аж. 

Эх сурвалж: CNN

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top