×

Япон улс визний цахим систем нэвтрүүлнэ

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон зуны олимпийн 32 дахь удаагийн наадам 2020 онд Япон улсад нээлтээ хийнэ. Үүнтэй холбогдуулан Япон улс салбар тус бүртээ өргөн хүрээнд бэлтгэлээ хангасаар байна. Ирэх 2020 онд Япон улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэх бөгөөд Япон улсын Засгийн Газар аялал жуулчлалын визний систем нэвтрүүлэхээр төлөвлөжээ. 

Уг системийг 2019 оноос эхлэн нэвтрүүлж эхлэх бөгөөд эхний удаад Азийн бүс орнууд тэр дундаа Япон улсад аялал жуулчлалаар ирсэн иргэдийн 60 гаруй хувь нь БНХАУ-аас зорин ирдэг гэсэн судалгааны хүрээнд БНХАУ-д аялал жуулчлалын визний цахим системийг нэвтрүүлэх зорилготой байгаа аж. Ингэснээр тус улсад аялал жуулчлалыг зорилгоор ирэх гадны жуулчдад зориулсан визний үйлчилгээгээ илүү хялбар байдлаар олгохоор төлөвлөж байгаа нь визний цахим систем юм. 2020 онд зуны олимпийн наадмыг холбогдуулан визний үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх зорилготой юм. Визний цахим системийг нэвтрүүлснээр дипломат уулзалтын ачааллыг бууруулах, цагаачдын хяналтыг чангатгах зэрэг ач холбогдолтой болох юм. Энэ үйлчилгээг авахыг хүссэн иргэд жуулчлалын компаниуд болоод агентлагуудаар дамжуулан цахимаар хүлээн авах боломжтой болж байгаа юм. 

Япон улсын Гадаад Хэргийн Яамнаас гаргасан судалгаагаар Япон улс өнгөрсөн 2017 онд 28,7 сая жуулчин хүлээн авсан байна. Энэ нь 2018 онтой харьцуулахад 19,3%-иар өссөн үзүүлэлт гарчээ. Үүний зэрэгцээ аялал жуулчлалаас орсон ашиг орлого нь 17,8 хувиар өсч нийтдээ 39 тэрбум ам.долларт хүрчээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх стратеги зорилтот хүрээндээ Япон улсын Засгийн Газар 2020 оны олимпийн наадмын үеэр 40 гаруй сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байгаа бол энэ тоог ирэх 2030 онд 60 сая болгож нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top